2018.06.15

Ё.Баатарбилэг: Төрийн өмчийн компаниудыг шинээр байгуулж бизнесийнхэнтэйгээ өрсөлддөгөө хэзээ болих вэ?

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа

2020 он хүртэлх хувьчлах гэж байгаа нэр бүхий төрийн өмчийн тодорхой хувийг хувьчлах гэж байна уу? эсвэл бүхлээр нь хувьчлах гэж байна уу?

Төрийн өмчийн компаниудыг шинээр байгуулаад бизнесийнхэнтэйгээ өрсөлдөөд байдгаасаа Засгийн газрын хэзээ татгалзах вэ?

Ц.Даваасүрэн сайдаас асууя: Эрчим хүчний компаниудын менежмент ямар байгаа вэ?

Нүүрс боловсруулах төрийн өмчийн үйлдвэр байгуулсан гэх юм үнэн үү? агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг байх. Гэхдээ заавал төрийн өмчийн компани байгуулах хэрэг байсан уу?

Д.Сумъяабазар сайдаа Газрын тос боловсруулах төрийн өмчийн компани байгуулсан. тэгэхээр газрын тос үйлдвэрлэх үйлдвэр маань юу болж байна вэ? 6 сард эхэлнэ гэсэн. нэгэнт төрийн өмчит компани байгуулсан бол үр ашигтай байх хэрэгтэй л дээ. 

Ц.Даваасүрэн сайд хариулав:

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буруулах хүрээнд хийгдэж байгаа нэг ажил бол түлшийг иргэдэд нийлүүлэх асуудал байгаа юм. Би хувийн үйлдвэрийн газруудтай бараг бүгд дээр нь өөрийн биеэр очсон. яг хэлэхдээ нилээд том тоо хэлдэг. гэхдээ тэд дээд хүчин чадлаараа ажиллалаа гэхээд 100 тонн л үйлдвэрлэх боломжтой. Тийм учраас нийгмийн өмнө  хүлээж байгаа том хариуцлага учраас ингэж шийдсэн. Гэхдээ энд 2 үйлдвэр зэрэг явна. Нэг нь улсынх, нөгөө нь хувийнх. Одоо тендер зарлагдаж байгаа. 200тонн шахмал түлш үйлдвэрлэх үйдвэрээ төр өөрөө хариуцна гэж байгаа юм. өөр арга байхгүй.