О.Баасанхүү 2018.06.15 | Vip76.mn

О.Баасанхүү: Стратегийн ач холбогдол бүхий өмчийг хувьчлахдаа ҮАБЗ дээр ярьсан уу?

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд өмчийн үнэлгээг хэрхэн хийсэн талаар асууж байсан юм. Олонхи гишүүд хямд үнэлсэн байна хэмээн үзэж байгаа илэрхийлж байсан юм. 

Хувьчлалд “Монголын хөрөнгийн бирж” ХХК, Төрийн банк" ХХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК болон нилээд хэдэн аймгийн АЗЗА-г хувьчлаж байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Төрийн банк чинь Хадгаламж банк шүү дээ. Стандарт банкны 109 сая гээд бөөн хууль хяналтаар явж байгаа. Ийм хямд үнээр хувьчлаж байгаа нь хоорондоо аль хэдийн тохиролцчихсон юм уу. Онгоцоор төрийн маш олон нууц тээвэрлэгдэж явдаг, Тэгэхээр МИАТ-ын хувьчлах дээр яагаад хувьчлаж байгаа вэ? Өмч хувьчлалын маш хайнга оруулж ирж байна, маш цөөхөн гишүүд сууж байна. Хөрөнгийн биржийг бас яагаад ийм үнээр хувьчлаж байгаа вэ? мөн харилцаа холбооны салбар ялгаагүй хувьчлах нь. Манайх төр бол муу менежер, ашиггүй ажилладаг гэдгээр бүгдийг харж үзэх ёстой вэ?