2018.06.15

Л.Элдэв-Очир: Том төсөл, хувьчлал орж ирэхээр гацаадаг хэсэг бүлэг байна

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир энэ хувьчлалуудын асуудлыг зөв ч арга нь буруу байна хэмээн шүүмжилсэн юм.

Засгийн газраас оруулж ирж байгаа төслүүд дутуу, гомо орж ирж байна. Үнэлгээний асуудал дээр баримжаагүй үнэ оруулж ирсэн байна. Өнөөдөр энэ жагсаалтыг баталснаар шууд хувьчлахгүй ээ гэж бодож байна. Нэг нэгээр нь хувьчлах байх. Өнөөдөр үүнийг батлахгүй бол 2020 хүртэл улсын төсөвт тусгагдчихсан орлого. Энэ тасарчих гээд байгаа юм. Харин Засгийн газар алдаатай төсөл оруулж ирснээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд нийтлэг нэг анзаарагдаж байгаа зүйл бол манайхан том төсөл, хувьчлал орж ирэхээр гацаадаг хэсэг бүлэг байна. Тиймээс хувьчлалаа хийх хэрэгтэй. Өнөөдөр энэ төслөө батлаад..цааш зөв ойлголцоод явъя"