2020 он хүртэл хувьчлах 27 байгууллагын жагаалтыг УИХ хэлэлцэхийг дэмжлээ
2018.06.15

2020 он хүртэл хувьчлах 27 байгууллагын жагаалтыг УИХ хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

2018-2020 онд хувьчлагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад нийтдээ 27 байгууллага тусгагдсан байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХХК, "Төрийн банк" ХХК “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн8  “Хархорин АЗЗА”, “Булган АЗЗА”, “Дорноговь АЗЗА”, “Харгуй”, “Талын зам”, “Эрдэнэсант АЗЗА”, “Багануур АЗЗА”, “Налайх АЗЗА”, “Төв АЗЗА”, “Дархан АЗЗА”, “Сэлэнгэ АЗЗА”, “Орхон АЗЗА”, “Баянчандмань АЗЗА”, “Архангай АЗЗА”, “Өвөрхангай АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, “Говь-Алтай АЗЗА”, “Ховд АЗЗА”, “Завхан АЗЗА”, “Увс АЗЗА” төрийн өмчит хувьцаат компаниудыг, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 49 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож Хөрөнгийн биржээр арилжаалах, “Монгол шуудан” ХК-ийн төрийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувийг авч үлдэж, үлдэх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалах, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах, “МИАТ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, төрийн өмчийн хувь хэмжээг бууруулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс эхлээд Хөрөнгийн биржээ хувьчлаж байж, дараа дараагийн компанийг хувьчлах хэрэгтэй, мөн нэг нэгээр нь оруулж ирж шат дараатайгаар хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн олон саналууд гарсан юм. 

Хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 

"Манай практик ийм юм. Өмчлөх объектүүдийг нэг нэгээр нь бус харин 2016-2020 гэж батлагдаж явдаг. Хуулийнхаа дагуу өргөн баригдаад, хэлэлцээд явж байгаа шүү. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжээд, ажлын хэсэг байгуулаад явах боломжтой. Нарийвчилсан зүйл, сайжруулах зүйлээ цааш нь хэлэлцээд явах боломжтой гэж үзэж байна" гэлээ.