Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
2018.06.18

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд C.Чинзориг өнөөдөр /2018.06.15/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр орсон өөрчлөлтөөр малчдын өндөр насны тэтгэвэр тогтоох насыг 5 жилээр наашлуулан баталж, 2018 оноос хэрэгжүүлж байгаа билээ. 
Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой малчнаар ажилласныг тодорхойлоход “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн ... оны тооллого”-ын бүртгэл, лавлагааг, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар авах шаардлагатай болсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад энэ лавлагаа бүртгэлийг оруулах хэрэгтэй болжээ.
Мөн 1999, 2017 онуудад холбогдох хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох заалтыг нэмж оруулах шаардлагатай байгааг үндэслэн энэхүү төслийг өргөн барьжээ.