Содбаатар.Я 2018.06.19 | TМ

Төр Оюутолгойн 34 хувиасаа татгалзаж, нөөц ашигласны төлбөр авбал илүү ашигтай юу?

УИХ-аас Оюутолгойн гэрээ, гэрээний биелэлтэнд хяналт тавих, шалгах үүрэг бүхий ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг хэд хэдэн удаа Оюутолгой дээр ажиллажээ. Өнөөдөр Монгол Улс 34 хувийг эзэмшиж байгаа боловч Монголд тусах ашиг бага байна. Иймээс хувь эзэмшихээс илүү рояалти  татвар ногдуулах нь илүү үр дүнтэй байж мэдэхийг зарим гишүүд илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Цаашдаа Монголд ашигтай байдлаар үйл ажиллагаа явуулъя гэвэл магадгүй төрийн өмчид байгаа хувиасаа татгалзаж, түүнийгээ рояалти руу шилжүүлэх буюу нөөц ашигласны төлбөр лүү шилжүүлбэл илүү ашигтай. Нөөц ашигласны төлбөр бол жилийн борлуулалтын орлого дээрээс шууд авдаг. Оюутолгойн орд газар сүүлийн жилүүдэд 2 тэрбум ам.доллар орчим борлуулалт хийдэг. Үүнээс 15-20 хувийн татвар авбал Монгол Улсад маш их ашигтай. 34 хувийн ногдол ашиг бол бидэнд 20 жилийн дараа ирнэ.