2018.06.19

Н.Амарзаяа: Төслийн санхүүжилтийг юунд зарцуулах вэ?

Өнөөдөр БОХХААБХ-ны хурлаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа асуулт асуусан юм.

Н.Амарзаяа: Хэлэлцээрийг дэмжиж байна. Байгалийг зүй зохистой ашгиглах, экологийн тэнцвэрт байгалийг хадгалах, Монгол Улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх, нөгөө талаараа тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бүх түвшний байгууллагуудын ажиллах нөхцөл бололцоо хангах бодлого зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа төсөл. Хоёр дахь шатны хэрэгжих 19.5 сая еврог зарцуулах тал дээр сайдын танилцуулга дээр тодорхой туссангүй. Энэ төсөл арга хэмжээнд унд хэрэгжүүлэх вэ? Эхний хэрэгжилтийг харахад материаллаг бааз, техник тоног төхөөрөмж, байгаль хамгаалагч нарын тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах унаа хэрэгсэл гээд олон бодитой, системтэй асуудлуудыг шийдсэн нь үр дүнтэй болсон байна. Харин хоёр дахь шатны төсөл хөрөнгийг юунд зарцуулах вэ? 

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Эхний төслийн үр дүнг үнэлээд, дараагийн бүс нутаг болон өмнө хэрэгжиж байсан бүс нутагтаа үргэлжлүүлэн нь зүйтэй гэж хоёр тал тохирсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежменттэй төлөвлөгөө болосвруулах, нутгийн ард иргэдийг орлоготой байлгах зээлийн эргэлтийн санг  бий болгох, сургалт, зарим бүс нутгийн мэдээллийн төвүүдийг бий болгох, ажлын байр бий болгох, байгаль хамгаалагч нарт багаж хэрэгсэл, авто машин, дүрэмт хувцас, техник технологийг заасаг. Ойн бэлчээр, биологийн олон янз байдлын нийгэм, эдийн засгийн судалгааны ажлуудыг давхар хийх асуудлууд байна. Нийтдээ 13 хамгаалалтылн захиргаанд энэ төсөл хэрэгжинэ.