Г.Занданшатар 2018.06.20 | Vip76.mn

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Сөүлийн Их сургуулийн ерөнхийлөгчтэй уулзлаа

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Сөүлийн Их сургуулийн ерөнхийлөгчтэй уулзлаа

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн Ерөнхийлөгч Сун Нак Интай албан уулзалт хийлээ.

Өнгөрсөн жил Монгол улсад зохиогдсон Азийн Их Сургуулиудын форумыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон МУИС-ын удирдлагуудад талархаж байгаагаа Сөүлийн Их Сургуулийн Ерөнхийлөгч NAK-in Sung илэрхийлжээ. 

Мөн БНАСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит Их Сургууль болон БНСУ-ын Сөүлийн Их Сургууль, МУИС-иудын хамтарсан уулзалтыг зохион байгуулах, уулзалт хийх боломж болон Сөүлийн Их Сургуульд Монгол улсаас хамрагдах оюутны тоог нэмэх, Инженер болон Анагаахын чиглэлээр суралцах оюутнуудад тэтгэлэг олгох асуудлуудыг ярилцжээ.