Ц.Гарамжав Х.Нямбаатар 2018.06.21

Ц.Гарамжав: Зөрчлийн хууль анхан шатны шүүхэд давж заалдах журам нь амьдралд хэрхэн нийцэж байна вэ?

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Нямбаатар

УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Улсын хэмжээнд 13256 захиргааны зөрчил бүртгэгдэж 13274 зөрчлийн арга хэмжээ авхаар анхан шатны шүүхэд ирүүлсэн байгаа. Үүнээс 12669 хүнд зөрчлийн арга хэмжээ авагдсан гэж судалгаа байна.

Захиргааны зөрчил гаргазсан этгээд хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн гаргасан гомдлоор захиргааны шийдэл ноогдуулсан 259 давж заалдах журмаар хянасан 159 нь хэвээр үлдэж 21% өөрчлөлт орсон үлдсэн нь хүчингүй болсон. Зөрчлийн хууль анхан шатны шүүхэд давж заалдах журам нь амьдралд хэрхэн нийцэж байгаа юм бэ гэсэн зүйл урган гарч ирж байна.

Тус хуулиар баривчлах шийтгэл нь 7-30 гэж байгаа юм. Шүүхээр баривчлах шийтгэл оногдуулхаар шийдэл нь 5 хоног болж байгаа юм. Ажлын бус өдрүүд орхоор өдөр нь нэмэгдэх юм. Ингээд бодоод үзхээр 30 хоногийн 19 нь авагдчихаад байгаа юм. Давж заалдах шатны гомдлыг хэлэлцэх шийдэх хоног хугацаа бага үлдээд байгаа юм.

Дор хаяж шүүгчид материал очиход тодорхой хугацааг өнгөрүүлж байгаа юм. Шүүх хурал нь долоо хоног 2 хон удаа хуралдаад байна. Процессийн хувьд гарч буй алдаа нь иргэдэд чирэгдэл учруулж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Зөрчил шалган шийдэхтэй холбоотой асуулт тодруулж байна. 8.2.8 дахь хэсгээр үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн цэцийн дүгнэлт гарсан. бусад эрхзүйн маргаан бусад хуулиуд дээр адил хугацаатай байгаа учраас тусгайлан урт хугацаа тавих боломжгүй гэж хуулийн үзэл баримтлалд байгаа. Хуулийн хугацааг өөрөөр тогтоох боломжгүй гэж үзсэн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд