Энхбаяр.Б М.Билэгт 2018.06.21

М.Билэгт: Хууль зүйн яамны үйл ажиллагааг боловсронгуй болгох ямар бодлого барьж байна вэ?

Улсын бүртгэлийн тухай хуулийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Ажлын хэсгийг ахалж яваа дэд сайдаас асуух асуулт байна. Ер нь хууль зүйн яам цаашдаа иргэдийн бухимдлыг бий болгоод буй хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар ямар бодлого барьж байгаа вэ?

Манай орны хувьд газрын тухай асуудлаа хамгийн түрүүнд тавих ёстой. Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн газар нутгаа анхаарах талаар суурь хуулинд хэрхэн тусгаж байна вэ? Газрын асуудал олон яамны харьяа асуудал болсон. Тал тал тийшээ харсан энэ тогтолцоог өөрчлөх талаар юу хийж байна вэ? Өнөөдөр жирийн иргэд бухимдалтай байгаа шүү. Хууль зүйн яам нь зөв ёс зүйтэй хуулийг зөв хэрэгжүүлэх нь эмх замбараагүй байдлыг төвшитгөж зөв байлгана. Энэ талаар тодорхой хариулт өгнө үү?

ХЗДХЯ-ны сайд Б.Энхбаяр: Газрын харилцааны бодлогыг нэгдсэн арга зүйгээр  үзэх хэрэгтэй гэсэн М.Билэгт гишүүний саналыг дэмжиж байна.1992 онд үндсэн хуулиа батлахдаа газрыг монгол улсын иргэнд өмлүүлж болно гэж заасан.2002 онд газар өмчлөлийн хуулийг баталсан. Өнөөдрийн байдлаар 1 сая орчим газар өмчлөгдсөн орон сууц өмчлөгдсөн байна. Нийтийн орон сууцны эзэмшигчид хуваарьт газраа эзэмшихгүй байгаа. Тийм учраас иргэний хуультай нийцүүлэн газрын хуулийг оруулж ирэх талаар ярьж байгаа. Маш их иргэдийг эрсдэлд оруулсан орчныг зохицуулах үүднээс бид эрчимтэй ажиллаж байгаа.