М.Билэгт 2018.06.21

М.Билэгт: Газар өмчлөлийн асуудалд хязгаарлалт хяналт алга байна

УИХ-ын гишүүн М.Билэгт

Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Эд хөрөнгийн улсын бүртгэлд эхлээд үл хөдлөх болж эзэмших ашиглах эрх болж байсан бол явцын дунд нилээн сайн өөрчлөлт оруулсан. Харин газар эзэмших ашиглах Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4:1.1 т зааснаар өмчлөх шийдвэр гарсан бол энэ тухайэрхийн улсын бүртгэлд оруулна гэж Ц.Нямдорж гишүүн оруулж өгч байгаа.

Олон га газраар газар эзэмшсэн байгаа үүнийг иргэний хуулиар дамжуулж өмчлөх ажиллагаанд хязгаар тавих тухай юм. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхэд аж ахуй нэгж, тариалалтанд мөн хязгаар байхгүй байгаа. Газар нутгаа хамгаалах том эрх ашгаа бодох хэрэгтэй байна.