“Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2018.06.21

“Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол санаачлан боловсруулсан “Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.06.21/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “Монголчууд сайхан сэтгэлтэй, тусархаг ард түмэн. Зөвхөн авахын төлөө биш өгөх сэтгэлтэй байх нь хүн төрөлхтний хамгийн өндөр дээд ёс суртахуун. Тиймээс ч бусдад хариу нэхэлгүй тус хүргэдэг иргэд, төрийн бус байгууллага маш олон байдаг. Сүүлийн жилүүдэд сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг иргэн, байгууллага нэмэгдэж, нийгэмд хэрэгтэй сайн үйлс олныг хийж байна. Сайны хажуугаар саар гэгчээр сайн дурын ажил нэийдлээр бусдыг залилах, мэхлэх, хууль бусаар хандив цуглуулах хууль бус явдал гарах боллоо” гэсэн юм. 

Уг хуулийн төсөл нь долоон бүлэг 22 зүйлтэй бөгөөд сайн дурын үйл ажиллагааг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, сайн дурын үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах зорилготой юм. 
Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай хууль батлагдснаар энэ чиглэлийн харилцаа эмх цэгцтэй болж, хэн нэгний зовлонгоор мөнгө олдог хууль бус байдлыг таслан зогсоох юм.  Түүнчлэн сайн дурын ажлыг бүртгэх, нэгдсэн мэдээллийн сантай болох, төрөөс дэмжлэг үзүүлэх механизмтай болно. 
Хуулийн төслийг нэг сарын турш цахим орчинд байршуулж 1000 гаруй иргэд, байгууллагын санал аваад байна. Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлэгт сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, ажилладаг төрийн, хувийн, гадаад болон дотоодын 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо.