УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
2018.06.21

Б.Энх-Амгалан: Шинэ нисэх онгоцны буудал руу Аудит орохгүй юм уу

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Төрийн өмчит байгууллагуудын олонх нь ихэнхидээ ашиггүй ажилласан. 2017 онд ямар өөрчлөлт гарсан бэ? МИАТ ашигтай ажилласан уу? МИАТ-ын орлого бүрдүүлэлт юунаас бүрддэг вэ? МИАТ-ын ашигтай чиглэл юу вэ?

Миний сонссоноор Туркиш эйрлэнс МИАТ-ын европ чиглэлийг авлаа гэсэн дахин нэг онгоц нэмлээ гэхэд Европ чиглэлрүү нисэхгүй, Корэй эйр онгоц нэмхэд азийн чиглэл нь ч олдохгүй болно. Ер нь төрийн өмчит үйлдвэр газруудыг үнэгүйдүүлж хувьчлах гээд байна уу гэсэн хардалт байна.

МИАТ ашигт нөлөөлдөг зүйл нь шатахуун гэж хэлдэг. Зах зээлийн үнээс өндөр үнээр авдаг гэж ярьдаг. Шатахууны зардал нь хэдэн хувийг эзэлдэг юм бэ? Дарга цэрэг нараар яриулж байгаад байдаг Кэтиринг компани гэж байдаг Энэ тендэр шалгаруулалтаар авдаг юм уу барьцаа хөрөнгөө аваад явчихсан мэтээр яриад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.

Онгоц зээлээр хэд хэдэн удаа худалдаад авчихсан төлж чадахгүй Монгол банкаас төлүүлээд энэ нь ашигт нь нөлөөлөөд байна уу? Бас Ховдод онгоц унагаагаад тэрний алдагдал улам өсөөд яваа гэж хэлээд байсан энэ бүхнийг нотлох баримттай мэдээллэж өгөөч. Засгийн газраас гаргасан бондод хэдхэн банк мөнгө хүүлдэг ийм зүйл болоод байна. Мөн МИАТ-ын төлөөлөгчийн газарт зардлаа хянуулахгүй ах дүү хамаатан с

Шинэ нисэх онгоцны буудал гэж бас нэг будилаантай газар байна.  247 саяар ТЭЗҮ-г нь хийлгээд тэр дотроос ахин тооцоо гаргаад 700 сая доллар болчихсон байж байна. Энэ рүү аудит орохгүй юм уу? Цаашдаа бол хувьчилж байгаа байгууллага руу аудит оруулж баймаар байна.