Б.Баттөмөр 2018.06.21

Б.Баттөмөр: Төрийн компаниудын ашигтай ажиллагаа сайжирсан байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Аудитын нэг том гол тоо бол үйл ажиллагааны нийт үр дүн гэсэн тоо байгаа юм. Энэ тоо 2016 3,5 их наяд төгрөгийн алдагдалтай 2017 онд 1 их наяд төгрөгний ашигтай гарч орлого 16-17 онд 2.7 их наяд төгрөгөөр нэмэгдэж зарлагын хэмжээ 300 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Орлогын өсөлтийн хурд өндөр байгаа.Зарлагын өсөлт бага байна.

Тэгэхээр хэд хэдэн асуулт байна 2016 оны үйл ажиллагаанд аудит хийсэн. Өнгөрсөн жилийн аудитаас олж харсан анхаарах хэрэгтэй ямар зүйл байна вэ?  Дамжуулан зээлдэх зээлээс ханшийн зөрүүндээ 10,8 зээл алдчихаж ханшийн зөрүүг цаашдаа яах ёстой юм бэ? Эрсдэл тооцдог зүйлээ бодох хэрэгтэй талаар хариулна уу? Улаанбаатар Мандалговь Тавантолгой гээд станц бий 200 гаруй тэрбум төгрөгийн өртөй эрчим хүчний яам өөр дээрээ авдаггүй үүнийг тайлбарлаж өгөөч.

Энэ Улаанбаатар төмөр зам дээр хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр бэлтгэгдсэн 57 тэрбумын 65 ширхэг хөдлөх бүрэлдэхүүн байна ашигладаггүй. Яагаад ашигладаггүй юм бэ? хэний буруутай үйлдэл бэ? Эрдэнэс тавантолгой гээд цагаанхадад ашигладаггүй обьект байна. Яагаад улсын өмч ашиглагдахгүй байна вэ?

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд