Н.Амарзаяа 2018.06.21

Н.Амарзаяа:Эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг хэрхэн авч үзэж байгаа вэ?

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Аудитын хийгдсэн санхүүгийн нэгдсэн тайлан байна. Өр төлбөр маш их хэмжээгээр нэмэгдсэн байна. Төрийн өмчит компанийн өмч 38 тэрбум байсанаа 11 тэрбум болсон байна. Энэ нь нөгөө эрдэнэс таван толгойн хувьцаа бүртгэсэнтэй холбоотой юу энэ зөв үү үгүй гэвэл залруулга хийнэ үү? Засгийн газрын 2016 оны тайлан хязгаарлалттай дүгнэлттэй гарсан.

Өнөөдөр 2016 оны жилийн эцсээр 11 их наядын зөрчил илэрсэн 2017 оны жилийн эцсээр 13 наядын зөрчил үүссэн байхад яагаад хязгаарлалт тавьсангүй вэ? Аудитын дүгнэлтийг үзэхээр ийм буруу зөрүү зүйл харагдаад байна гэдгийг тодруулж асууя гэж бодож байна.

Үйл ажиллагааны нийт үр дүн 3.5 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Жилийн эцсээр 1 их наяд төгрөгийн ашигтай ажиллаа. Ашигт ажиллагаанд нөлөөлсөн эерэг хүчин зүйл нь юу байв? 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд