УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2018.06.21

Д.Оюунхорол: Цаг уурын байгууллагын нэгдсэн тогтолцоог өөрчлөхгүйгээр хуучнаар явуулахыг хүсч байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна. Гишүүд асуулт асууж хариултаа авч байна

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Цаг агаарын байгууллагын онцлог гэж зүйл бий. Мэдээллийг хүлээн авч аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх анхан шатны ажиллагаа мэдээг боловсруулах төр засгийн байгууллага, малчин иргэдийг байгаль цаг уурын мэдээллийг түгээх үүргийг биелүүлдэг энэ байгууллага цогц системээр ажиллах шаардлагатай.

Хоёрдугаарт Монгол улсад уур амьсгалын өөрчлөлт маш хүчтэй нөлөөлж байгаа.Нөгөө талаас бэлчээрийн зохисгүй ашиглалт уул уурхайгаас болж цөлжилт маш хурдацтай явагдаж байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээлэлд маш болгоомжтой хандах хэрэгтэй юм.

Өнөөдөр Дорнод аймгийн Сүхбаатар аймаг Өмнөговь аймаг гэхэд цөлжилтэд хамрагдаад байна.Мөн 260 гол горхи булаг шанд алга болж байна. Тийм учраас цаг агаарын мэдээ улс орны хувьд байгаа бүтцийг цогц системээр нь авч үзэж хариуцлагатай хандах хэрэгтэй юм шүү. Энэ салбарын ажилчдын хувьд цалин бага шүү. Жагсаж цуглаад байх боломжгүй улс байгаа юм шүү.