Бат-Эрдэнэ.Б 2018.06.21

Б.Бат-Эрдэнэ: Тамирчдын төлөвшилд давхар анхаарах ёстой

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Тогтоол хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 10 жил хэрэгжүүлж буй баримтлах бодлогууд ямар үр дүн үзүүлсэн бэ судалсан судалгаа мониторинг байна уу? Хоёрдугаарт хуучин тогтолцооны үед төрийн ивээлд спорт явж байсан. Төрийн ивээлээс гарсан үед нэг ч медальгүй байсан. 2003 оноос баримтлах бодлого авсаны үр дүнд олимпоос медаль авч байсан.

Монголчууд ганцаарчилсан спортоор амжилт үзүүлдэг гэж үздэг байсан бол төрөөс авч буй бодлогын үр дүнд багийн спортод ч тодорхой  амжилт бий болж байгаа. 10 жилийн турш хэрэгжиж буй бодлогыг тогтвортой авч яваарай. Бие бялдар хувь хүнд нь онцгой анхаарал хандуулах ёстой юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд