Улаан.Ч 2008.10.21

Ч.Улаан: Эдийн засгийн өсөлт саарч, мөнгөний хомсдол үүсэх нь тодорхой боллоо

Эдийн засагчид хариулаж байна. Дэлхийн эдийн засгийн сүйрэл монголд яаж тусах вэ?
-Дэлхийн санхүүгийн хямралыг 1929 оны эдийг засгийн их уналттай харьцуулахад хамрах хүрээ, хэмжээний хувьд ямар ялгаатай вэ?

-1929-1933 онд дэлхийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 40, худалдаа 60 гаруй хувиар буурч олон орон, тив бүс нутгуудад өлсгөлөн гуйланчлал нүүрлэж байсан. Дэлхийн санхүүгийн өнөөгийн хямралын эхлэл нь 1980-аад оны сүүлчээр АНУ-ын Сангийн яам орлого багатай иргэдийг орон сууцжуулах зорилгоор банкуудаар дамжуулж их хэмжээгээр зээл олгосноос үүдэлтэй.

-1929-1939 оны дэлхийн эдийн засгийн уналт БНМАУ-д нөлөөлсөн болов уу?

-XX зууны дэлхийн хямралын жилүүдэд тухайлбал, 1929-1933 онд манай улс олон улсын зах зээлээс бүрэн таслагдсан, зөвхөн Зөвлөлтийн засагтай Орос улстай худалдаа, эдийн засгийн харилцаатай байсан. Энэ үед манай орны эдийн засаг дээд зэргээр хаалт-тай, бэлчээрийн мал аж ахуй голлосон, үйлдвэрлэл үйлчилгээний салбарууд хөгжөөгүй байсан учир дэлхийн эдийн засгийн уналт нөлөөлөөгүй гэж болох ч огт үгүйсгэх үндэс-лэлгүй.

-Яг одоо үүсээд байгаа хямралд манай улсын аль салбарт илүү нөлөөлж байна?

-Манай экспортын гол нэ-рийн бүтээгдэхүүн зэс, алт, коксжих нүүрсний дэлхийн зах зээ-лийн үнэ буурснаар экспортын нийт хэмжээ багасах, гадаад валютын нөөцийн үр өгөөж унах сөрөг үр дагавар гарч байна. Санхүүгийн хямралд өртсөн улс орон, бүс нутгаас Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээ хойшлогдох, мөн түүнчлэн шинээр яригдаж буй хөрөнгө оруулалт саатах байдал үүснэ. Энэ бүгдийн үр дүнд эдийн засгийн өсөлт саарах бөгөөд мөнгө, санхүүгийн хомсдол, дутагдал бий болж болзошгүй.
Улсын төсвийн алдагдал, өр авлага нэмэгдэх бөгөөд мөнгө, санхүү, төсвийн хатуу бодлого, хэрэглээг хязгаарлах бодлого явуулахаас аргагуй болно инфляц өсч одоо хэрэгжүүлж буй нийгмийн арга хэмжээг зогсоох, багасгахад хүрч болзошгүй

-Даяаршсан санхүүгийн хямралын үргэлжлэх хугацаа хэр удаан байх вэ? монголд хэр удаан хугцаанд үргэлжлэх бол?

-Монголд яг хэр удаан хугацаанд үргэлжлэхийг онож хэлэх боломжгүй. Бидний төсөөлж байгаагаар бусад улс, орнуудад тохиолдсоноос ч удаан үргэлжилж болзошгүй юм. Ерээд оны шилжилтийн саармаг үеийг туулж зах зээлийн харилцаанд шилжсэн, шилжилтийн үеийн уналтыг зогсоож, сэргэлтийг эхлүүлсэн байдлаас үзэхэд ийм дүгнэлт хэлж болохоор байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.