Оюунхорол.Д 2018.06.22 | Vip76.mn

Д.Оюунхорол: Хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг суулгаж өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Улсын их хурлын чуулганы хуралдаанаа Багшийн хөгжлийн тухай  хуулийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Л.Болд нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Хамгийн гол нь багшийн ажлын хөдөлмөрийг бодит үнэлдэг шударга болгоход нэмэр тус болоосой гэж л бодож байна. Өнөөдөр Монголын багш нарын цалин бага байна. Төрийн туслах шинж чанартай ажилтаны цалинтай дүйхүйц байдалтай байна. Энэ нь багшийн ажлын үнэлэмж нэр хүндийг бага байлгаж байна. Боловсролын салбарт орхигдуулсан нь хүн чанар, хүмүүнлэг хүмүүжилтэй хүнийг бий болгох асуудлыг орхигдсон.

Өнөөдөр багш нар хичээлээ заах шалгахад л цаг нь хүрэлцэж байна. Хүн төвт хүнээр хүн хийх асуудал маш анхаарах хэрэгтэй байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх мэргэжилтнээ бэлдэх таатай ажиллах ажлаа хийсэн шиг хийх орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа.  

Түүнчлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн. Ингээд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд