УИХ-ын гишүүн М.Билэгт
2018.06.22

М.Билэгт: Мал сүрэг бол нөхөн сэргээгддэг баялаг учраас малчдыг анхаарах хэрэгтэй

Улсын их хурлын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас тавьсан асуулгыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Улсын эдийн засгийг солонгоруулахад үр нөлөө үзүүлэх салбар бол хөдөө аж ахуйн салбар юм. Малчдын маань хөдөө хөрж гандаж хөлдөх шахам зүтгэсэн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд л өнөөдөр ийм хэмжээнд байна. 

Өнөөдөр малчны хотонд бүтээгдэж байгаа баялаг бол нөхөн сэргээгддэг баялаг юм. Малчид маань өдийг хүртэл зүтгээгүй байсан бол бид гаднаас мах авах байсан. Тийм учраас малчдаа хайрлаж дэмжих хэрэгтэй байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд