УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
2018.06.22

Б.Энх-Амгалан: Бид малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох нь стратегийн ач холбогдолтой

Улсын их хурлын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас тавьсан асуулгыг хэлэлцэж байна. Асуулга тавьсан гишүүн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Монгол улс мал аж ахуй, хөдөө аж ахуйн орон юм. Малын тоо толгой 66.2 сая энэ жил 22.3 сая төл хүлээн авлаа. Бид малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгоно гэдэг нь Монгол улсын хувьд стратегийн зориулалттай ач холбогдолтой үйлдвэрлэл юм.

Энэ үйлдвэрлэл дээр засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрт цэвэрлэх байгууламжийн болон технологийн, ундны усны хангамж парк доторх инженэрийн шугам сүлжээ бүтээн байгуулалт хийхээр 107 тэрбум төгрөг, арьс ширний үйлдвэр барихад 72 тэрбум төгрөг, шинжлэх ухааны төмөр зам паркын ложистик барихад 94 тэрбум төгрөг төсөвлөсөн юм байна. Энийгээ болиод концессоор болгочихоор цаашаа явахгүй ээ.

Концессоор болох юм бол гадныхны түүхий эд бэлтгэдэг нэг суваг болно. Тийм учраас улсын төсөв дээр аваачээ. Бид зөвхөн арьс ширээ боловсруулахад үнэ нь 9.9 хувиар өсөж байгаа. Бүтэн боловсруулах юм бол үнэ нь 3.5 дахин өсөж байгаа юм. Энэ улсын төсөвт маш их мөнгө төвлөрүүлнэ гэсэн үг. Аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн паркыг барих юм бол 20000 хүн ажилтай болно. Дотоодын нийт бүтээгдэхүүн нэмүү өртөг нэмэгдэнэ. Гэтэл гадныханд концессоор өгчихөөр хагас боловсрогдоод л гарна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд