Ё.Баатарбилэг 2018.06.22 | Vip76.mn

Ё.Баатарбилэг: Тавантолгойн 30 хувийг тайлбарлана уу?

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Улсын Их Хурлын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Тавантолгойн 30 хувийг зарах тухай хэлэлцүүлэг өрнөж байна. Гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Тавантолгойн төслийг хөдөлгөх ёстой гэж олон жил ярьж байгаа. 2016 оны Их хурлын сонгуулиар манай намын хөтөлбөртөө тусган оруулж ирсэн. Энэ төслийг хөдөлгөж үр шимийг нь ард түмэн хүртэх ёстой гэж үзэж байгаа. Чухам яаж явуулах вэ гэдгээ их хурал, засгийн газрын түвшинд нухацтай хэлэлцэх хэрэгтэй гэж бодож байна.

Сүүлийн үед нэн яаралтай горимоор маш их асуудлууд шил дараалан орж байна. Наадам дөхөж байгаатай холбоотой юу засаг гэнэт ухаан ороод явчихавуу гэж харж байна. Мэдээлэл тааруу л энэ асуудлыг хэлэлцэж байгаа шүү гэдгийг уул уурхайн сайдад хандаж хэлье. Энэ ямар үндэслэлтэй 30 гэдэг тоо гарч ирэв? Энэ тоо хаанаас ямар тооцоо судалгаан дээр үндэслээд гараад ирэв? Үүн дээр хариулт өгөөч? Засгийн газар дээрээ холбогдох шийдвэрүүдээ гаргаад явчихад болохгүй байсан юм уу? 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд