УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
2018.06.22

Н.Амарзаяа: Тавантолгойн төслийг эрчимжүүлэхийг дэмжиж байгаа ч усны асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав.

Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Монгол төрийн уламжлал шинж чанарыг агуулж эрдэнэс тавантолгойн үйл ажиллагаа эхэлснээс хойш 7, 8 жил түүхийгээр нүүрсээ гаргадаг тэнд байгаа завуд талбай хилийн бомт дэд бүтэц гээд мөн байгалийн нөхцөл байдал гээд асар олон эрсдэлтэй тулгамдсан асуудлууд Өмнөговийн олборлолтын түвшинд байна. Тийм болохоор эхнээсээ тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлэх тогтоол гарах нь зүйтэй дэмжиж байна.

Энэ тогтоолдоо зургаа дахь, долоо дахь асуудалд хоёр зүйл дээр анхаараачээ гэж хүсэж байна.Монголын говийн хамгийн үнэт зүйл болсон ус юм. Гадаргууны ил ус алга. Хэрлэн, Орхон голын усыг тохируулах. Сүүлийн үед саарал ус татах гэж Ай по гаргаж байгаа гэж байна. Ямар усыг яаж ашиглах гэж байгаа вэ? Арай манай говийн үнэт баялаг болсон Улаан нуур, Загийн хоолойн усыг ашиглах гээд байгаа юм биздээ? Энэ усны асуудлыг нэг заалт болгоол тогтоол болгоод оруулаасай гэж хүсэж байна.