Б.Баттөмөр 2018.06.24 | Vip76.mn

Б.Баттөмөр: Тавантолгойн нэгж хувьцаа үнэгүйдэхийг хүлээн зөвшөөрөхгүй

Б.Баттөмөр: Тавантолгойн нэгж хувьцаа үнэгүйдэхийг хүлээн зөвшөөрөхгүй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав.

Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Мендлеевийн үелэх системд байдаг элементүүдээс манай Монголд 70 нь бий гэсэн судалгаа бий. Тэгэхээр хүн болгон уул уурхайн баялагтаа санаа тавьж менежментийг нь зөв хийх гэж үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр санаа тавих нь зөв хэрэг юм.

Монгол улсын эрдэс баялагыг үнэлэхдээ 1.2 их наяд доллар гэж үнэлсэн тооцоо мөн байдаг файнас ази гэсэн материалд Оюутолгойн ордыг 309 тэрбум доллар үнэлсэн тоо байсныг би сайн санаж байна. 7.4 тэрбум тооны нөөцтэй 5.4 нүүрстэй ийм хосгүй орд дэлхийд ховор юм. Бид энэ ордыг эрчимжүүлэхдээ долоо хэмжиж нэг огтлох ёстой.

Яаж ай пи өү \IPO\ хийхдээ бид сайн судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй, тооцоо судалгаа хийж ахин УИХ-д танилцуулах маягаар хийх хэрэгтэй. Яг одоогийн энэ оруулж ирсэн байдлыг би  санал төдий гэж үзэж байна.

Зарим гишүүн нэг хувьцааны үнийн мэдээллийг буруу хэллээ. Тавантолгойн нэг хувьцаа 400 доллар гээд хэлчихлээ. Тийм биш 1072 хувьцаа 400 доллар нэгж хувьцаа 983 төгрөг юм. Нэгж хувьцааны үнэ 983 төгрөгөөс буух ёсгүй.

Монгол хүний хувьд би ч гэсэн Тавантолгойн хувьцаа үнэгүйдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм учраас бид тооцоо судалгаан дээр тулгуурлах хэрэгтэй. Аливаа асуудлыг хийхийн тулд салбарын туршлагатай хүн, эрдэмтэдтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй гэсэн саналыг хэлмээр байна.