Ц.Гарамжав 2018.06.24 | Vip76.mn

Ц.Гарамжав: Иргэдийн ноогдол ашиг, байна уу? #Тавантолгой

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав.

Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Өнөөдөр орж ирж байгаа асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна гэж ойлголоо. Тавантолгойн ордын Монгол улсад өгөх өгөөжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдралын нөхцлийг дээшлүүлхэд энэ орд маань эргэлтэд орж л байвал сайн байгаа нь өнөөдрийн Тавантолгойн ордын үйл ажиллагаа харуулж байна. 

2016, 2017, 2018 оны эхний хагас жилийн эдийн засгийн үр өгөөж нь сайн байгаа нь харагдаж байгаа гэж ойлгож байгаа. Нөгөө талд УИХ-ын гишүүдийн ярьж байгаагаар энэ орд дээр ТЭЗҮ их тодорхой хийгдэж, жил бүр шинэчлэгдэж явах ёстой юм. Тавантолгой дээр ТЭЗҮ нь шинэчилсэн үнэлгээгээр явж сайн гаргаж байх ёстой.

Байгаль орчны үнэлгээг хамгийн энэ тэрүүнд тавьж ажиллах хэрэгтэй байна. Үнэхээр Өмнөговийн асуудлуудыг бид сонслоо. Гүний усны ашиглалт, тоосжилт хуурайжилт гэх зэрэг зүйлүүд байгаа. Хэвийн аргачлалар биш  бус байгаль орчны  нарийн үнэлгээг бий болго хэрэгтэй. Бид байгаль орчны балансийг тэнцвэртэй байлгах талаар сайн бодлого боловсруулах хэрэгтэй. Ганцхан үйлдвэрлэл талаасаа төлөвлөж болохгүй юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд