Оюунхорол.Д 2018.06.25 | Vip76.mn

Д.Оюунхорол: Байгальд ээлтэй технологийг чухалчлахын зэрэгцээ Дэлхийн дэвшилтэй хөл нийлүүлж явах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав.

Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Маш том сэдэв том төсөл юм.Энэ төсөлд сэтгэл хөдлөлөөр хандаж үнэлэлт дүгнэлт өгч болохгүй сэдэв гэж боддог. 2010 оны 7 сарын 7 ны тогтоол гарснаас хойш 8 жил боллоо. Үр дүн өгсөнгүй,  хэрэгжсэнгүй. Маш олон жил хэрүүл хийж нэгнээ хардаж доромжиллоо.  Энэ төсөлд хариуцлагагүй хандаж боломгүй.

Цаашдаа 20 дугаар зуун бол хар алтны зуун байсан юмаа. 21 р зуун цэнхэр алтны зуун  гэж нэрлээд байна.Бид бодолцох цаг боллоо. Ер нь бол хүрэн нүүрсний хэрэглээ хэдий хүртэл явах вэ гэдгээ сайн судалж боловсруулж оруулж ирэх ёстой. Сайн мэдээлэлгүй судалгаагүй оруулж ирсэн учраас хүн болгон өөрийнхөөрөө хандаж ярьж байгаа нь юм болов уу гэж бодлоо.

Хүрэн нүүрсний хэрэглээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор байгальд ээлтэй хэрэглээрүү явж байна. Магад бидний энэ харж байгаа байдал эс хэрэглээрүү явж байгаа боловуу гэж бодож байна. Хойч үеийнхэндээ хохирол учруулалгүй том төслөө хэрэглэх ашиглах эхлүүлэх хэрэгтэй. 

Бид нөөцөө зөв зүйтэй ашиглая аа. Хамгийн нээлттэй ил тод чаддаг хэсэгт ажлаа даалгаад явья. Хувьцааг амь оруулах хэрэгтэй! 

Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гарч чадах уу? 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд