УИХ-ын гишүүн Н.Учрал
2018.06.25

Н.Учрал: 1072 хувьцааг иргэдэд нээлттэйгээр арилжих боломж байна уу #Тавантолгой

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав.

Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 2010 оноос хойш бараг тав дахь Засгийн газар Тавантолгой төслийг эрчимжүүлье гэдэг тогтоолын төлийг санаачлан оруулж ирдэг.

Өнгөрсөн хугацаанд хараад байхад дандаа сонгуулийн өмнөх жилүүдэд орж ирээд их улстөржилтөд дарагдаад сонгуулийн үед яригдаад тэгээд намуудын амлалтанд уриа лоозон хөтөлбөр явсаар иржээ.

Гэтэл бид өнгөрсөн хугацаанд найман жилийг алдлаа. Өнөөдөр бахь байдгаараа ахиц алга байж байна. Маш их цаас үйлдвэрлэсэн. Тийм учраас сонгуулийн жилийн өмнөх улстөржих жил ажил хийх боломжтой жил явуулах мөн нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр өссөн цаг үеийг ашиглаад Тавантолгойн төслийг эрчимжүүлье гэсэн санаачлагыг дэвшүүлж байгааг дэмжиж байна.

Бид цаг алдах эрхгүй байна аа. Яагаад гэхээр улстөримйн нам бүрийн хөтөлбөрт яваад байх уу? Иргэд 1072 хувьцааг яаж  ашиглах вэ амилуулах вэ гэдгийг маш их сонирхож эмзэглэж байна. Хувьцааны үнэ яах бол гэсэн асуулт байсаар байна. Энэ хувьцаа байгаа л гэхээс мэдээлэл мэдлэг огт алга байна. Өнгөрөгч засгийн засаглалын төрх нь ямар байгааг харуулж байна. Энэ удаагын тогтоолд улстөржилгүй хандах хэрэгтэй байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд