Ж.Бат-Эрдэнэ 2018.06.25 | TV5

Түлүүгийн давааг иж бүрэн тохижуулахаар болжээ

Урин дулааны цагт Монголын аялал жуулчлалын гол цэгт Хөвсгөл далай болдог.  Хөвсгөл явах замд Булган аймгийн төвөөс 45 км-т том буузаараа алдартай Түлүүгийн даваа гэж бий.

Хөдөө орон нутгийн амьжиргааны гол цэг болдог уг газарт шинэхэн гэрэлтүүлэг, асфальтан хучилттай зам тавихаар болжээ. Орон нутгийнхан төдийгүй гадны аялал жуулчлалынхан дамжин өнгөрдөг уг цэгийг иж бүрэн тохижуулахаар болжээ. 

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Түлүүгийн даваа бол хойд цэгтээ алдартай. Тиймээс энд тохижилт хийж, аваар осолгүй байх талаас нь анхаарч, том хэмжээний үйлчилгээний цэг болгоно. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn