А.Сүхбат 2018.06.25 | UBS ТВ

"Бөхийн өргөө" эзэмшлийн маргаан үргэлжилсээр

Бөхөө дээдэлдэг Монгол хүн бүрийн хандив тусламжаар барьсан Монгол бөхийн өргөө одоогоос 20 жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлж байсан. Тэгвэл энэ өргөөний эзэмшлийн маргаан энэ хавраас хурцадмал шинжтэй болж үйл ажиллагааг нь хаагаад 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. 

Харин МҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн тэргүүтэй хүмүүс тус өргөөг чөлөөлөхийг шаарджээ. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: 6 удаагийн шүүхийн шийдвэр гарсан. Албан ёсны тамга тэмдэггүй, улсын бүртгэлийг хүчингүй болголоо гэж шуугиад байсан. Бид хуулиараа явж байгаа. Бөхчүүд хоёр тал болж маргалдаад байгаа зүйл байхгүй. Бөхийн өргөөг хууль бусаар эзэмшиж байгаа нөхдүүдтэй л хариуцлага тооцооч гэж хэлэхийг хүсч байна. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn