Ж.Бат-Эрдэнэ 2018.06.25 | Яамны хэвлэл мэдээллийн алба

"Түлүүгийн даваа"-нд шинэчлэлийн бүтээн байгуулалт хийгдэж эхэллээ

"Түлүүгийн даваа"-нд шинэчлэлийн бүтээн байгуулалт хийгдэж эхэллээ

Урин дулааны цагт Монголын аялал жуулчлалын гол цэг "Хөвсгөл далай" болдог. Хөвсгөл далай явах замд Булган аймгийн төвөөс 45 км зайд том буузаараа алдартай "Түлүүгийн даваа" гэж бий. Энэхүү өндөр давааны чанх орой дээрх 3,800 м.кв талбай тус аймгийн дөрвөн сумын 300 гаруй өрх айраг, цагаан идээ, жимс жимсгэнэ зарж амьжиргаагаа залгуулдаг гэж хэлж болох юм.

 

Тэгвэл энэ давааг иж бүрэн шинэчлэхээр болжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн санаачилсан "Шинэ хөдөө" төслийн хүрээнд иж бүрэн шинэчлэх аж.

Энэхүү даваан дээр асфальтбетон хучилт, явган хүний зам болон замын хашлага, замын хэвтээ тэмдэглэгээ, тэмдэг зэргийг байршуулжээ.

Мөн даваан дээр хурд сааруулагч, 50 гаруй жижиг автомашины зогсоол, автобус зургаа, хүнд даацын машины таван зогсоол хийгдэх юм байна.

Түүнчлэн нарны тэжээлтэй шөнийн гэрэлтүүлэг, ширээ сандал, худалдаа наймаа хийх боломжтой лангуу байрлуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн байгууламж байгуулна. 

"Түлүүгийн даваа"-ны шинэчлэлийн ажил ирэх сард эхэлж, ирэх намар хүлээлгэн өгөхөөр болжээ.

 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn