Төрийн танхилгатай “ИХ ТАХИЛГАТ ХАЙРХАН” уулын ТЭНГЭР ТАЙХ ёслол боллоо
2018.06.25

Төрийн танхилгатай “ИХ ТАХИЛГАТ ХАЙРХАН” уулын ТЭНГЭР ТАЙХ ёслол боллоо

Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын төрийн тахилгат хайрханы Тэнгэрийг тайх төрийн ёслол зуны дунд сарын шинийн есний билэгт сайн өдөр /2018.06.22/ боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар захирамжаар “Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүн”-ээр Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболдыг томилсон юм. 

Эрхэм гишүүн ёслолыг удирдаж, бүрэлдэхүүнд Төрийн ёслолын хэлтсийн дарга Х.Жанцан, Зэвсэгт хүчний жанжин штабын хүндэт харуулууд, Төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч Ловон, лам хуврагууд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх болон бүх сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар, говь нутгийн зон олон өргөнөөр оролцож нутаг орон, уул ус, хангай дэлхийгээ аргадлаа.

ИХ ТАХИЛГАТ ХАЙРХАН минь өндөр хөх тэнгэр өвч их биеийнхээ өгөөж шимийг харамгүй хайрлаж, ар өвөр биеийг тань түшсэн ард олноо өмөглөн дэвжээж, хажуу хавирга суунд тань шүтсэн хамаг олон түмнээ нөмөрлөн хамгаалах болтугай.