Б.Дэлгэрсайхан 2018.06.26 | Eagle ТВ

"Замын-Үүд" чөлөөт бүсийнхэн түр горимоор ажиллаж эхлэх санал тавилаа

Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн 58.8 сая долларын өртөгтэй дэд бүтэц баригдаж дууссан. Гэвч бүхэл бүтэн чөлөөт бүтцийн дэд бүтцийг ажиллуулах ашиглалтын өмнөх захиргаанд 5-хан хүн томилж, тэднийг 2 сараас хойш цалингүй ажиллуулж байгаагаас ашиглалтанд ороход бэлэн болсон барилга байгууламж шороонд даруулсан байна. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Чөлөөт бүсэд үйлдвэрлэгдсэн бараа таваарыг гуравдагч орон руу гаргах, татваргүй түүхий эд орж ирж, үйлдвэрлэгдээд гарах боломжтой. Монгол Улсын үйлдвэрлэгч нар чөлөөт бүсэд бараагаа оруулаад, том зах зээл рүү гаргах боломжтой болно. Энэ оны төгсгөлөөр ашиглалтанд орно гэж найдаж байна. Хамгийн гол нь хоёр чөлөөт бүсийн хооронд хоолойг нь нээж өгвөл хоёр талаасаа хөрөнгө оруулах асуудал нээлттэй болно.