2018.06.26

"Сонгино лиг 2018" тэмцээнийг дээд лигийн түвшинд зохион байгууллаа

Сонгинохайрхан дүүрэгт анх удаа сагсан бөмбөгийн тэмцээнийг дээд түвшний лигийн хэмжээнд зохион байгууллаа. 6 долоо хоног үргэлжилсэн энэ тэмцээнд дүүргийн 29 хорооны 435 тамирчин оролцсон энэ тэмцээн өчигдөр өндөрлөж, шилдгээ тодруулжээ.

СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн: Энэ тэмцээн манай дүүрэгт байгаа спортын ордонд түшиглэж зохион байгуулагдаж байна. Энэ спортын ордныг барьж байгуулж, ашиглалтанд оруулахад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хүчин чармайлт гаргаж ашиглалтанд оруулж байлаа.