Б.Дэлгэрсайхан 2018.06.26 | Vip76.mn

Б.Дэлгэрсайхан: Эдийн засгийн циклээрээ үнэгүй болсон хойно нь IPO яриад нэмэргүй

Өнөөдөр /2018.06.26/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэхүү тогтоолын төслийг 2018 оны 6 сарын 21-нд Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьлаа. Харин хаврын чуулган өндөрлөхийн өмнөхөн оруулж ирж байгаад зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Засгийн газраас оруулж ирж байгаа төслийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Үнэ хүрэх цаг нь яг одоо шүү дээ. Үүнээс хойш яах гэж байгаа юм?

Эдийн засгийн циклээрээ үнэгүй болсон хойно нь IPO яриад нэмэргүй.

Хувьцаа гаргана гэдэг бол нүүр зарж байгаа асуудал биш. Нүүрс өнөөдөр үнэтэй байх тусам хувьцааны үнэ өснө. Ажлын хэсгийн оруулж ирэхдээ хувьцааны үнийг нь дээш доош болгох утгаар л оруулж ирсэн байх гэж ойлгож байна. Түүнээс биш 1.5 тэрбум, 6 тэрбум болно гэж тоо мэдэхгүйдээ тавиад байгаа юм биш. Хувьцаа гаргас асуудлыг УИХ өнөөдөр нам гэж талцалгүй 30 хувийг нь хөрөнгийн бирж дээр гаргахыг чуулган завсарлахаас өмнө шийдэж өгөх хэрэгтэй.

Тавантолгойг хөрөнгийн бирж дээр гаргана гээд дохио өгчихвөл үүнийг дагасан дэд бүтцүүдийг сонирхох хүмүүс аяндаа бий болно.

Зарим хүмүүс босгосон мөнгөөр нь төмөр зам барих зэрэг өөр зүйлд зарна гэж буруу ойлгоод байна. Угаасаа хөрөнгийн бирж дээр гарна гэж зарлаад, 80-200 сая тонн нүүрс гарна гэчихвэл дэд бүтцэд хүссэн хүсээгүй хөрөнгө оруулагч нар орж ирнэ. Ийм их нүүрс гаргах гэж байгаа ашигтай тээвэрт хэн ч хөрөнгөө оруулна. Үүнийг хувьцаатай нь холиод байна. 

БНХАУ-ын тал нүүрс авъя гэдэг саналыг илэрхийлсэн. Авъя гэсэн дээр нь борлуулалт болон дэд бүтцээ сайжруулаад, хөрөнгийн бирж дээр гаргах юм бол 6 тэрбум байтугай мөнгө босно. Энэ мөнгөөрөө бусад боломж бололцоо бүрдэнэ. 

Засгийн газар одоо мөнгө гаргаад үнэлгээг нь өсгөсний дараа хувьцаа гаргана гэж бодоод байна. Тийм бололцоо байхгүй. Өөрийг өөрөөр нь үнийг өсгөх боломж байгаа энэ үед ашиглаж чадахгүй юм бол цаашаа явахгүй. Хичнээн жил булаацалдаад байгаа нь мэдэгдэхгүй явсаар алдмааргүй байна. 

Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргана гэж олон улсад дохио өгвөл нүүрсний борлуулалт сайжирна. Түүнчлэн хөрөнгө оруулагч талын итгэл нэмэгдэнэ, үнэ тогтворжино. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn