Д.Сарангэрэл 2018.06.27 | TV9

15 мянга гаруй хүн амтай Замын-Үүд суманд 15-хан ортой нэгдсэн эмнэлэг байна

Замын-Үүд сум 15 мянга гаруй суурин хүн амтай ч түр оршин суугчтайгаа нийлээд 25 мянга гаруй иргэн байна. 25 мянга гаруй хүнд 15-хан ортой ганц нэгдсэн эмнэлэг ногдож байгаа нь орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг аж. Тиймээс энэ онд багтаан Эрүүл мэндийн яамнаас чиглэл өгч, эмнэлгийн өргөтгөх ажлыг эхлүүлэхээр болжээ. 

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 2013 онд Төсвийн тухай хуулиар 100 ортой эмнэлгийг 4.8 тэрбум төгрөгөөр шийдсэн байдаг. Харамсалтай нь компани н 4 тэрбум төгрөгний санхүүжилт авсан боловч бетоноор цутгаж хийх ёстой байсан цутгалтын ажлыг хөөсөнцөр хавтангаар барьснаас болоод МХЕГ зураг өөрчилсөн гэдэг үндэслэлээр зогсоосон байдаг. Даацгүй байх эрсдлийг үүсгэсэн учир зогсоох нь аргагүй. Түүнээс хойш энэ асуудал 5 жилийн хугацаанд шийдэгдсэнгүй. Өнөөдрийг хүртэл 30 мянган хүн амын дунд 15 ортой эмнэлэг байсаар байна. Энэ өөрөө эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэлцэхгүй гэсэн үг. Бид цаашдаа 100 ортой эмнэлгийн төсөв, зургийг шинээр гаргаж, төсвөөс шаардлагатай санхүүжилтийг хийх чиглэлд хамтарч ажиллахаар болж байна. Өнөөдөр Замын-Үүд сумынхан эмнэлгийн тусламж үйлчилгээг хүсэн хүээж байна.