Батлан хамгаалахын салбарын 2 хуулийг эцэслэн баталлаа
2018.06.27

Батлан хамгаалахын салбарын 2 хуулийг эцэслэн баталлаа

Өнөөдөр /2018.06.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Орон нутгийн хамгаалатын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийг 2018 оны 5 сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн барьсан юм.

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар иргэний “Эх орноо хамгаалах” Үндсэн Хуулийн заалт хэрэгжих, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, улсын орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангагдах юм байна. 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцууллаа. 

АБГББХ 2018 оны 6 сарын 26-ны хуралдаанаараа хуулийн төслүүдийг хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналуудыг гаргажээ. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэх гишүүн гарсангүй. Зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцогсдын 66.0 хувь нь дэмжлээ. 


Дараа нь Дайчилгааны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн төслийг Засгийн газраас 5 сарын 18-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцууллаа. 

АБГББХ 2018 оны 6 сарын 26-ны хуралдаанаараа хуулийн төслүүдийг хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналуудыг гаргажээ. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэх гишүүн гарсангүй. Зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцогсдын 70.0 хувь нь дэмжлээ. 

Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субьектүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлж, дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангахаас гадна хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, бусад хууль тогтоомжтой нийцэх ба Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдийн засагт нэмэлт зардал гарахгүй юм. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn