2009.12.09

Ч.Улаан: Төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэдэг хүмүүс ховордож байгаад сэтгэл зовнидог

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Ярилцлагаа Ардчиллын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа учраас энэ сэдвээр эхлэх нь зүйтэй санагдлаа. Монгол улсад ардчилсан хувьсгал ялсан 20 жилийг АН эхлүүлсэн үү, ард түмэн хийсэн үү. Энэ үйл хэрэг зөвхөн нэг намын өмч биш шиг савагдаж байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Анхнаас нь өөрчлөлт, шинэчлэлтийг санаачилж оролцсон улс төрийн хүчин бол яах аргагүй МАХН Улс оронд өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал бий бол-сон 80-аад оны үеэс эхлээд эдийн засгийн арга механизмыг боловсронгүй болгож, хувийн өмчийг бий болгох хүрээнд түрээсийн харилцааг хөгжүүлэх алхмууд хийгдэж байлаа. Тэр нь хувийн өмчийг бий болгох, өмч. нЦээр тулгуурласан эдийн заргийн хүчтэй сонирхол бий болгох гэсэн анхны оролдлогууд байсан. Ингээд 80-аад оны дундуур МАХН-ын хэд хэдэн удаагийн бүгд хурлаар эдийн засаг, нийгмийн харилцааг өөрчлөх асуудлуудыг тодорхой хэлэлцэж байсан бодитой түүх бий. Харин 80-аад оны сүүлчээр үйл явц ард түмний дэмжлэгтэйгээр бүх нийтийн хөдөлгөөний шинжтэй болж ирсэн. Энэ үед улс төрийн шинэ хүчнүүд бий болсон явдал нь үйл явцыг түргэтгэж өгсөн. Ингээд 90-ээд онд нийгмийн харилцааг солих шилжилт хийгдсэн. Тийм учраас энэ өөрчлөлт, шинэчлэлт бол ,ард түмний дэмжлэгтэйгээр МАХН-ын анхнаас нь санаачлан өрнүүлж, шинэ залуу улс төрийн хүчнүүд бий болж олон намын тогтолцоо, ил тод байдал, олон ургальч үзэл, нийт ард түмний үйл хэрэг болсноор өрнөсөн үйл явц.

-Тухайн үед буюу 1990 онд анхны Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатуудын 357 нь МАХН-ын харъяаллтай гишүүд байсан гэдэг. Тэднээр дамжин ард түмэнд ардчилал хүрсэн гэж ойлгож болох уу?

-АИХ-ын 436 депутатын 360-аад нь МАХН-ын гишүүд байлаа. Эдгээр гишүүд бүгд өөрчлөлт шинэчлэлтийг дэмжиж, нийгмийн байгууллыг шинэчлэхийн төлөө, олон ургальч үзлийг хөгжүүлэх, хүний эрхийг баталгаажуулахын төлөө саналаа нэгтгэсэн. Шинэ үнсэн хууль батлагдсанаар нийгмийн өөрчлөн байгуулалтыг төрийн бодлогоор солих үйл явц эрчимжсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал шүү дээ.

-Тэр үед өлсгөлөн, суулт, жагсаал цуглаан хийгээд байдал хаашаа ч эргэж болох байсан гэж тэр үеийнхэн дурсдаг. Тухайн үеийн төрийн удирдлагууд зөв шийдвэртэй алхам хийснээр энэ хувьсгал маш тайван явагдсан гэж ярьдаг шүү дээ?

-Ард түмэн тэр дундаа тэргүүлэх, дэвшилтэт үзэлтэй хүмүүс нийгмийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг гүнээ ойлгож мэдэрч байсан учраас бүгд дэмжиж байсан. Энэ үед асуудлыг их аядуу харилцан ойлголцож, аль нэг ; талаасаа тулган шаардаж хүч хэрэглэсэн байдлаар биш, эрүүл саруул ухаанаар шийдвэрлэх арга замыг сонгосон нь туйлын зөв алхам байсан. Тэр үед бусад улс орнуудад өөрчлөлт шинэчлэлт янз бүрийн арга барилаар хийгдэж байсан. Гэтэл манайд тийм явдал болоогүй. Энэ бол тэр үеийн төр засгийн эрхэнд байсан МАХН-ын бодлогын үр дүн гэж үзэх учиртай. Аль болохоор ойлголцож, хэлэлцэж, ярилцаж шийдэж байсан. Шаардлага тавихад Улс төрийн товчоо өөрөө огцорч, МАХН нийгмийг цорын ганц удирдан чиглүүлэх хүч гэдэг статусаасаа сайн дураар татгалзаж, олон ургальч үзлийг хөгжүүлэх үндэс суурийг тавьж өгсөн, Тэр үеийн үйл явц нийгмийн хүлээлт, нийгмийн гишүүдийн ойлголцол, ухамсартай сэхээтнүүдийн шинэчлэх гэсэн санаачилга дээр үндэслэж хийгдсэн зүйл.

-Ардчилсан нийгэмд шилжээд Монголын ард түмэн юу хожиж, юуг алдсан бэ?

-Үүнийг тал талаас нь ул суурьтай судалж дүгнэх учиртай. Юу хожив гэвэл ойлгомжтой байна. Ярих, хэвлэх, нийтлэх, сонгох, сонгогдох эрхийг чөлөөтэй эдэлдэг боллоо. Хувийн өмч дээр тулгуурласан нийгмийн цоо шинэ харилцаанд шилжлээ." Дэлхий нийтийн нийтлэг жишигт нийцэж мөр зэрэгцэн ал-хах бололцоо нөхцөл бүрдлээ. Чухам ямар үнээр бид энэ зүйлийг олж авав гэхээр бас л судлаачид эрдэмтэд үнэлж дүгнэх учиртай. Үндсэндээ ардчилалд бид 20-иод жилийн хугацаанд нэлээн урт зам, их цаг зарж багагүй хүндрэл хохирол амсч байж энэ байдалд хүрсэн. Алдсан гэж яривал эдийн засаг, нийгмийн хөгжил 20 жилээр хойшоо ухарсан гашуун сургамж байгаа. Үүнтэй холбоотойгоор улс орны хөгжил дэвшлийн явц удаарширч байгаа нь ойлгомжтой. Эмх цэгц, зохион байгуулалт, дэг журам, хүмүүсийн оюун санааны сэтгэлгээний хөгжлийг аваад үзэх юм бол хар мөр үлдээсэн сургамж олон бий. Үүнээсээ бид сургамж авах учиртай. Үр дүнд нь цаашид дахин давтан алдаа эндэгдэл гаргахгүй, цаг, алдахгүй. Тийм учраас шилжилтийн үеийн амжилт ололт, хүндрэл бэрхшээл, оносон алдсан ямар үнээр энэ амжилтанд хүрсэн бэ гэдгийг эрдэмтэн судлаачид цаашдаа ч гэсэн судалж, үнэлэлт дүгнэлтээ өгөх байх. Бусад улс орнуудтай харьцуулахад бид ардчилсан нийгэмд харьцангүй удаан шилжилт хийсэн.

-Хатуухан хэлэхэд Монголын ардчилал төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агснаар эхлээд түүний үхлээр төгсгөл болсон гэж ярьдаг нийгмийн нэг хэсэг байдаг. Одоо байгаа хүмүүс бол ардчиллын нэрийг зарж идэж байгаа хэсэг бүлэг ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд гэдэг шүүмжлэл ний-гэмд байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй, тийм зүйл ч байж таарахгүй. Ардчилал гэдэг бол ард түмний өмч. Түүнээс ардчиллыг хэсэг бүлэг хүмүүс өмчилдөг зүйл биш. Хэсэг бүлэг нь өмчилдөг бол ардчилал биш.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.