Л.Болд 2018.06.27 | Vip76.mn

Л.Болд: УИХ энэ гурван өдөр том том асуудлуудыг өнгөц хэлэлцээд батлах гэж байна

УИХ-ын нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд олон асуудлыг 3 өдөрт яара, шахаж батлаж байгаад шүүмжлэлтэй хандсан юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд

Олон хоног хэлээд цөхрөнгөө барж байна. Олон 7 хоног хэлэлцэх асуудалгүй юм шиг явсан. Өнөөдөр үүнийхээ горийг амсаж байна. Энэ 3 өдөрт маш олон асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ асуудал дотор Монголын ард түмний амьдралыг шийдсэн өчнөөн зүйл байна.

Шуурхайлаад, ар хударгаар асуудал шийдвэрүүд гардаг гэсэн хардлага төрүүлж байна. Бид Байнгын ажиллагаатай парламент гэж хэлж байгаа. энэ бол байнга бий болж байгаа онцгой нөхцөл байдалд хариултыг нь өгч л байх ёстой л доо. Жишээ нь хүүхдийн амь нас эрсдээд...олон нийт цочирдоод байна шүү дээ. З.Нарантуяа гишүүн энэ асуудлаар асуулга тавьсан. Тэгээд хариултыг нь ирэх 10 сард сонсох уу? Хотын дарга ганц уриалга гаргаад энэ асуудал дуусчих уу? Парламент юу хийх вэ?  ядаж үлдэж байгаа 3 хоногт Засгийн газрын цаг дээр энэ асуудлуудаа энэ чуулганаар ярьчих нь зөв биш үү.

Асуудлуудыг харахаар бүтэн өдөр ярихаар том том асуудлууд байна. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлах уу? Тухайлбал, Тавантолгойн асуудал байна. Энэ бол иргэн бүрийн эрхийг хөндөж байгаа асуудал шүү дээ. Үүнийг өнөөдөр өнгөцхөн яриад, олонхоороо түрээд явчих юм бол "өнгөрнө" шүү дээ. Мөн Төмөр зам, Иргэний нисэхийн либералчлана гээд байгаа. Бирж дээр гарахаар бүх зүйл сайхан болно гэж байгаа. Тэнд мөнгөтэй хүмүүс л авна шүү дээ. Ард түмэнд мөнгө алга байна.