Энхболд.Н А.Ундраа 2018.06.27 | Vip76.mn

Дайчилгааны тухай хуулийг баталлаа

Дайчилгааны тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. 

Үүний дараагаар Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 74 хувийн саналаар уг хуулийн төслийг баталлаа. 

Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субьектүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлж, дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангахаас гадна хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, бусад хууль тогтоомжтой нийцэх ба Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдийн засагт нэмэлт зардал гарахгүй юм. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn