Г.Тэмүүлэн 2018.06.27 | Vip76.mn

Г.Тэмүүлэн: Тавантолгойг эрчимжүүлэх төсөл "гуя дагаж хүзүү" биш "хүзүү дагаж гуя" болчихож

 “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг өнгөрсөн 7 хоногт Засгийн газар яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг хүсэж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

Төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт хэлэлцэн, дэмжиж байнгын хороо руу шилжүүлсэн билээ. Харин өнөөдөр анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын нэг гишүүний саналаар Эрдэнэс МГЛ, Таван толгойн асуудлыг хамт оруулж ирж байгаа нь судалгаа тооцоогүй асуудал болж байна гэсэн байр суурийг илэрхийлээ. 

"Энэ тогтоол Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбоотой тогтоолын төсөл.  Тэгэхээр Эрдэнэс МГЛ-тэй хобоотой хувьчлалын асуудал яригдаж байгаа бол зарчмын хувьд зөв асуудал. Гэхдээ нэг гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаад оруулж ирж байгаа бол зарчмын хувьд буруу болж байна. Энэ чинь цаана Монголын бүх стратегийн орд байгаа шүү дээ. Ямар ч тооцоо судалгаагүй ийм заалт оруулж ирж болохгүй. Өөрөөр хэлбэл бид Тавантолгойн тогтоолын төслийг хэлэлцэж байгаа мөртлөө Эрдэнэс МГЛ-ыг хувьчлах, бүх стратегийн ордоо хувьчлах асуудал орж ирж байна. Нөгөө гуя дагаж хүзүү биш хүзүү дагаж гуя орж ирж байна. Хамгийн гол нь ямар ч тооцоо судалгаагүй шууд ингэж оруулж ирж болохгүй асуудал" 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn