Баттөмөр.Б 2018.06.27 | Vip76.mn

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах хуулийн төслөөр АН бүлэг 2 өдрийн завсарлага авлаа

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах хуулийн төслөөр АН бүлэг 2 өдрийн завсарлага авлаа

Өнөөдөр /2018.06.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны 6 сарын 21-нд УИХ-д өргөн мэдүүлж, яаралтай горимоор хэлэлцэж байгаа билээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцууллаа.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn