2018.06.27

А.Сүхбат: Тавантолгой дээр усны хангамжийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

 “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг өнгөрсөн 7 хоногт Засгийн газар яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг хүсэж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

Төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт хэлэлцэн, дэмжиж байнгын хороо руу шилжүүлсэн билээ. Харин өнөөдөр анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат усны асуулт асуулаа. 

"Тавантолгойн нүүрсний ордыг эрчимжүүлэх саналыг дэмжиж байна. Гэхдээ хэд хэдэн санал байна. Усан хангамжийн талаар дэд заалт нэмж оруулсан байна. Монгол улсын хувьд уул уурхайтай холбоотой усны бодлого цаашид хэрхэн авч үзэж явах вэ? Бид Оюутолгойд алдаа хийсэн. Зэс, алтаа л үнэлсэн, усаа баялаг гэж үзээгүй. Тэгэхээр энэ төсөлд дээр ямар ус хэрэглэх вэ?  тооцоо судалгаа хийсэн зүйл байна уу? Гадаргын усаа хэрэглэх үү? гүний усаа хэрэглэх үү? бид шийдвэрээ гаргаад явах юмаа гэхэд усны тал дээр ямар асуудал үүсэх вэ? энэ талаар судалгаа байна уу? манай улсад ус хариуцсан мэргэжлийн байгууллага байхгүй. ОХУ-д 3 яам байдаг. Манайд яам байтугай, агентлаг байхгүй байна. Татан буулгачихсан байна".

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn