Л.Энхболд 2018.06.27 | Vip76.mn

Л.Энхболд: Балга усны улаан нуурны талаар дурсахын ч хэрэггүй

 “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг өнгөрсөн 7 хоногт Засгийн газар яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг хүсэж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

Төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт хэлэлцэн, дэмжиж байнгын хороо руу шилжүүлсэн билээ. Харин өнөөдөр анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Л.Энхболд

Нэгдүгээрт, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын дэмжиж байгаа. 2011 оноос хойг 300 мянган тонн нүүрс алдчихсан байгаагаа хэлээрэй. Ямар гэрээгээр өөрсдийн эзэмшлийн талбайгаасаа энэ нүүрсийг алдсан вэ? энэ байдлаараа байвал ямар юмаараа ОУ-ын хөрөнгийн бирж дээр гарч IPO гаргах вэ?

Хоёрдугаарт, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, баяжуулах үйлдвэрийг барина, Говийн бүсийн гадаргын усаар хангана гэж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх санхүүжилт босно гэж үзэж байна уу? 

Говь нутагт цөлжилт явагдаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Ийм нөхцөлд байдалд Балга усны улаан нуурны талаар дурсах ч хэрэг  байхгүй. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn