2018.06.27

Ц.Гарамжав: Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн асуудлыг цогцоор нь оруулж ирэх ёстой

Өнөөдөр /2018.06.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав байр сууриа илэрхийлсэн юм.

Ц.Гарамжав: Аливаа улс оронд томоохон үйлдвэр объектыг барьж байгуулах, томоохон төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчны асуудлууд дагалдаж гардаг. Тавантолгойн асуудлууд дээр ч мөн хамтдаа гарч ирж байна. Говийн бүсийн тоосжилт, дэд бүтэц хөгжөөгүй байдал, амьтан, ард иргэдийн амьдралын эрүүл ахуйн нөхцөл, ургамал, ан амьтны хамгааллын асуудал дагалдаж, танилцуулагдаж байх ёстой. БОАЖЯ анхаарал их тавьж, нөлөөллийн үнэлгээг нь аль хэдийн боловсруулаад, түүний дагуу хийгдэх төсөл, бодлогын арга хэмжээг танилцуулж байх ёстой. 

Дэд бүтцийг тавихаар тоосжилт алга болно. Говийн бүсийнхээ хэмжээнд авч үзвэл маш олон төрлийн ургамал, амьтныг хамгаалах бодлогыг нь хамтад нь тавих ёстой.

Цогцоор нь дараагийн шатанд хамт танилцуулах нь зөв. 

Эрдэнэс Монгол компаний 49 хувийг хувьчлах асуудал яригдаж байна. Үүнд Монголын томоохон ордууд хамрагддаг. Бүгдийнх нь эдийн засгийн эргэлтийг оруулах зорилготойгоор нэг удирдлагын дор оруулсан. Эрдэнэс Монгол компани хэдийгээр төрийн өмчид байгаа ч ашигт малтмалын орд газрууд нь ард түмний өмч. Энэ өмчийг ард түмэндээ хувьчилж өгөхийг дэмжиж байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn