Н.Амарзаяа 2018.06.27 | Vip76.mn

Н.Амарзаяа: Ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагаас яагаад ороогүй юм бэ?

 “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг өнгөрсөн 7 хоногт Засгийн газар яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг хүсэж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

Төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт хэлэлцэн, дэмжиж байнгын хороо руу шилжүүлсэн билээ. Харин өнөөдөр анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа төслийг хэр их судалгаатай хийсэн, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хэрхэн хангасан гэдгийг тодруулсан юм. 

Ажлын хэсэгт СХЗ, Хөрөнгийн биржээс яагаад хүмүүс оролцоогүй юм бэ. Хамгийн гол нь энэ төсөл дээр мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг ажлын хэсэг авч үзсэн үү? 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахдаа дотоодынхоо давуу эрхийг хадгалахын тулд мэргэжлийн байгууллагаас өгсөн санал дүгнэлт байна уу?

Балга ус нуурын, Загийн хөндлийн асуудлаар өмнө нь байр суурь хэлж байсан. Сая БОАЖ яамны байр суурийг сонслоо. Та бүхний яриад байгаа зүйл бол 2014 оны судалгаа. Хамгийн сүүлд 2014 онд судалгаа хийсэн. 440 л/сек, 25 жилийн хугацаа гэдэг дүгнэлтүүд гарсан. Тавантолгой ордыг эдийн засгийн. эргэлтэд оруулах гэж байгаа яг энэ цаг үед мэргэжлийн байгууллагаар судалгаа, дүгнэлтийг хийлгэж байна уу?

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn