Н.Амарзаяа 2018.06.28 | Vip76.mn

Н.Амарзаяа: Дахин оруулж ирсэн төсөлд найруулга болоод үгийн жаахан засвар оруулсан байна

УИХ-ын чуулганаар өчигдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Энэ хуулийн төслийг Засгийн газар Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд өргөн барьсан ч өнгөрсөн 7 хоногт гишүүд хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй хэмээн үзэж хууль санаачлагчид нь буцаасан юм. 

Харин Засгийн газар 2 өдрийн өмнө УИХ-д төслөө дахин өргөн барьсан. Үүнийг дагуу өнөөдөр УИХ тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Эргээд өргөн барьсан хуулийн төсөлтэй харьцуулан харвал нээх өөрчлөлт ороогүй байна. Найруулга болоод үгийг жаахан засвар оруулсан байна. УИХ-ын гишүүд яагаад санал дэвшүүлээд байхад яагаад Сангийн яам анхаарал хандуулж болдоггүй юм бэ. Хуулийн төслийг дэмжихгүй" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.