Б.Саранчимэг 2018.06.28 | Vip76.mn

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа

Өнөөдөр /2018.06.28/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн нар 2018 оны 5 сарын 15-ны өдөр орон нутгийн босоо тогтолцоог зохицуулах журмаар 8 хуулийн төсөл өргөн мэдүүслний нэг нь энэхүү хууль юм. 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж бэлтгэсэн БОХХААБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-эрдэнэ нар байр сууриа илэрхийлж, асуулт асуусан.

Үүний дараа хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn