Бат-Эрдэнэ.Б 2018.06.28 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: 2016 оны сонгуулийн дараах Намын бүлэг, УЗ дээр ярьсан протоколыг ил болгох хэрэгтэй

УИХ-ын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдөр чуулганаар нийлээдгүй асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Учир нь УИХ-ын ээлжит чуулган энэ баасан гаригт хаалтаа хийхээр төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбогдуулан гишүүд хэлэлцэх асуудал дээр улс орны өмнө яг одоо тулгамдаад байгаа, шийдвэр хүлээж байгаа асуудлуудыг нэн тэргүүнд хэлэлцэх ёстой гэсэн байр сууриудыг илэрхийлсээр байгаа юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.

НХХ-ийн сайд С.Чинзориг бид хоёр "салбаруудын ажиллагчдын нийгмийн баталгаа ялгамжгүй байх ёстой" гэсэн нэг байр суурьтай байдаг. Гэтэл өнөөдөр бодит байдал ийм байж чадахгүй байна. Засгийн газар бодлогоо УИХ-д оруулж ирэхгүй байна. Зарим салбарын цалин 10 сая төгрөг байхад, хамгийн чухал болох эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллагсдын цалин хэдхэн зуун мянган төгрөг байна.

Эмч нар улс орон даяар ажил хаялт зарлана гэж байна шүү дээ. Хүний амь настай секунтдойлиор тэмцэж байдаг эдгээр хүмүүс  дуртайдаа бус аргагүй байдал ороод ажилд хаялт зарлах хэмжээнд хүрээд байна. Үүнийг бид хайхрахгүй өнгөрч болохгүй.

Өөр нэг асуудал бол 60 тэрбумын асуудал байна. Үүнийг шийдэх боломжтой гэж Би үзэж байгаа. Намын дэргэдэх ТББ, УИХ-ын гишүүд, удирдах түвшиний хүмүүс төрийн албаны томилгоонд хэрхэн оролцсоныг тодруулах хэрэгтэй.

Ер нь намын боловсон хүчний бодлого өнөөдөр амаргүй нөхцөл байдал руу орчихоод байна шүү. Үүнийгээ ил тод ярих хэрэгтэй. Миний санаж байгаагаар 2016 оны сонгуулийн дараа Намын бүлэг, УЗ хурал дээр боловсон хүчинтэй холбоотой асуудлаар ярьсан. Хурлын тэмдэглэл, протокол байгаа.

Үүнийгээ нуугаад хаагаад суугаад байх ямар хэрэг байна. Үүнийг ил тод яриад энэ асуудлаа нэг тийш шийдэх хэрэгтэй. Хэн хэн эхнэр, нөхөр, хүүхэд ээ төрийн албанд оруулсан юм? ингэж байж улс төрийн намууд төлөвшинө