Ц.Даваасүрэн 2018.06.28 | Vip76.mn

Ц.Даваасүрэн: Дэндүү хэвтээ тогтолцоотой болгох гэж байж улс орноо хэвтүүлчихэв вий!

Өнөөдөр /2018.06.28/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Уг хуулийн төсөл нь Орон нутаг дахь мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгоог зохицуулдаг нэр бүхий найман хуульд өөрчлөлт оруулах юм байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байхаар уг төсөлд тусгасан юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн зарим салбарт болгоомжтой хандахын сануулсан юм.

Гишүүддээ хандаж хэлмээр байна. Улс орныхоо эрх ашгийг салбарын явцуу эрх ашгаас дээр тавих ёстой. Би энэ салбарт ажиллаж байсан гээд энд "манаргаад" байж болохгүй. Дэндүү хэвтээ тогтолцоотой болгох гэж байж улс орноо хэвтүүлчихэв гэж зарим гишүүдэд Би хэлээд байгаа.

Дээр үед босоо тогтолцоотой байсан. Тэр үед шилдэг мэргэжилтнүүдэд бид аймаг, орон нутагт томилж ажиллуулдаг "цус сэлбэдэг" байсан.

Одоо бол ах дүүгээрээ нийлж аваад, сумаар нь "базаад" ноёрхлоо тогтоочихсон "цус ойрчихсон" байна. Имй монгол улсыг бид дараагийн үед хүлээлгэж өгөх ёстой. Ер нь чаддаг нь томилогдоод явах хэрэгтэй. 1990 оноос өмнө үнэндээ төр байсан юм шүү. Одоо бол төр суларсан байна. Тиймээс мэргэжлийн салбарын төв удирдлагаас нь салгаж хэрэггүй. Зарим нэг салбар дээр хэвтээ байж болохыг үгүйсгэхгүй байна.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn