О.Баасанхүү 2018.06.28 | Vip76.mn

О.Баасанхүү: Үзэл бодлоо илэрхийлээд ярихаар олонхиороо дарамтлах, сүрдүүлэх бараг зодох шахдаг

УИХ-ын чуулганаар  Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Чуулгын дэгтэй холбоотой 2 хууль өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй 16 гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж байгаа билээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн  О.Баасанхүү бусдын өмнөөс кноп дардаг байдал энэ хууль батлагдсанаар шууд байхгүй болох уу гэдгийг хууль санаачлагчдаас тодруулсан асуусан юм. Түүний асуусан асуулт, байр суурийг хүргэж байна. 

Дэмжиж байна. Хуулийг хэзээнээс мөрдөж эхлэх вэ? энэ хууль хэрэгжиж эхэлсэн тэр өдрөөс бусдын өмнөөс кноп дарахгүй болох уу? энэ их чухал. Яагаад гэвэл хууль хэрэгжиж эхлэнгүүт УИХ чинь чадамжгүй гэдэг нь харагдана. Үндсэн хуулиар УИХ чадамжгүй болсон гэж УИХ өөрөө үзэх эсвэл Ерөнхийлөгч үзвэл тараах санал гаргах боломжтой. Тэгэхээр бүлэг ирцийг бүрдүүлэхгүй байгаатай ямар хариуцлага тооцох вэ? 

Наад хуульд дээр чинь нэг ойлгомжгүй заалт орсон "Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор" гэж. Яг хэлэлцэж байгаа асуудал гэж ямар асуудлыг хэлэх вэ? Ганцхан сэдэвтэй хүмүүс байна ш дээ. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн явсаар байгаад Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэг хэлж байгаа үгээ оруулчихдаг. Яг ийм нэг асуудлыг давтамжтай ярьж байгааг юу гэж үзэх вэ?

Үзэл бодлоо илэрхийлээд ярихаар олонхиороо дарамтлах, сүрдүүлэх бараг зодох шахдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан хариулт өглөө